Эхлэл

Мэдээ

Танилцуулга

БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

- Алба хаагчдын компьютер, программ хангамж, харилцаа холбоо, техникийн эвдрэл гэмтлийг засварлах;

- Шинжилгээний байгууллагын албан ёсны цахим хуудсыг хөтлөх, хөгжүүлэлт хийх;

- Цахим бүртгэлийн программыг тогтмол хөгжүүлж, шаардлагатай засвар, үйлчилгээг хийх;

- Шинжээч томилсон тогтоол, шийдвэрийг цахимаар хүлээн авч шинжээч, шинжээчдийн багт хуваарилах;

- Шинжилгээний объектын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж бүртгэлд тусган, шинжээчид хүлээлгэн өгч гарын үсгээр баталгаажуулах;

- Шинжилгээний дүгнэлт гаргах хугацаанд бүртгэлээр хяналт тавьж, хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх, шинжээчид мэдэгдэх;

- Шинжээчдийн гаргасан дүгнэлтийг томилсон байгууллага, албан тушаалтанд цахимаар хүргүүлэх;

- Шинжилгээтэй холбоотой аливаа асуудлаар хууль хяналтын байгууллагуудад шаардлагатай мэдээлэл лавлагаа өгч, харилцан холбоотой ажиллах;

- Байгууллагын хэмжээнд статистик мэдээ гаргах, дүн шинжилгээ хийх, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах;

- Улсын хэмжээний шинжилгээний бүртгэл, мэдээллийн нэгдсэн бүртгэл хөтөлж, аюулгүй байдлыг хангах;

- Шинжилгээний явцад гэрч, хохирогч, өмгөөлөгч зэрэг оролцогчидтой уулзах, дүгнэлт гарах хугацааны талаарх мэдээллээр хангах;

- Харьяа нэгжүүдэд хүргүүлэх шинжээчийн дүгнэлт, объектыг цагдаагийн байгууллагын шууданд хүлээлгэн өгөх;

- Үзлэг, шинжилгээтэй холбоотой ирсэн албан бичгийг хүлээн авч бүртгэх болон дүн бүртгэлийн ажлыг зохион байгуулах.

Эхлэлд очих