Эхлэл

Мэдээ

Танилцуулга

БАЙГАЛИЙН УХААНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

- Химийн бодис элементийн найрлага, хар тамхи сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээ хийж дүгнэлт гаргах;

- Биологи, физикийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах;

- ДНХ-ийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах;

- Генетик мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглах;

- Экологийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах;

- Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг хүрээлэн байгаа орчны бүрэлдэхүүн тус бүрээр хийж, дүгнэлт гаргах;

- Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний шинжилгээ хийж, дүгнэлт гаргах;

- Байгалийн ухааны шинжилгээний чиглэлээр хийх шинжилгээ судалгааны ажилд дэмжлэг үзүүлж, зохион байгуулах;

- Анхдагч, нэмэлт болон дахин шинжилгээ хийх;

- Экологийн шинжилгээний нэгдсэн сан бүрдүүлж ашиглах;

- Шинжилгээний объектыг хүлээн авч, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж бүртгэлд тусгах;

- Шинжилгээний дүгнэлт гаргах хугацаанд хяналт тавьж, хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэх.

Эхлэлд очих