Эхлэл

Мэдээ

Танилцуулга

МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ БОЛОН ЗАХИАЛАГЧ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТЭЭР ХОЛБОГДОХ ЭТГЭЭДИЙГ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, ЗААВАРЧИЛГААГААР ХАНГАСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Шүүх шинжилгээний байгууллагаас байгууллагаас зарлах тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд орж ажиллах албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүсэлт хүргүүлж, нийт 18 алба хаагчийг худалдан авах ажиллагааны А3 сертификатын сургалтад хамруулж, гэрчилгээтэй болгосон.

Мөн алба хаагчдад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох заавар, журам, худалдан авах ажиллагааны цахим системийн ашиглалттай холбоотой мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварчилгааг мэргэжлийн байгууллагад хандан тухай бүр өгч ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Санхүү, хангамжийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Оюу-Эрдэнэ
Хаяг, утасны дугаар:
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Зоригийн гудамж, Шүүх шинжилгээний ерөнхий газар, 301 тоот, (90914445)

Эхлэлд очих