Эхлэл

Мэдээ

Танилцуулга

САНХҮҮ, ХАНГАМЖИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

- Байгууллагын санхүүгийн төсөв, төлөвлөгөөг боловсруулах, жилийн болон дунд хугацааны, хэтийн төсөв төлөвлөгөөг холбогдох дээд байгууллагаар хянуулж батлуулах;

- Батлагдсан төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, төсвийн санхүүжилтийн гүйцэтгэлийн тайлан, мэдээ гаргаж тайлагнах;

- Байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах нийтлэг үйлчилгээг үзүүлэх;

- Үндсэн болон эргэлтийн хөрөнгийн бүртгэл тооцоо хөтөлж, ашиглалтад хяналт тавих;

- Төсвийн үргүй зардал гарахаас сэргийлэх арга хэмжээ авч, эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих;

- Албан хаагчдын цалин, нэмэгдэл, хангалтыг батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэх;

- Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

- Бэлэн мөнгө, үнэт цаасны гүйлгээг хариуцаж ажиллах;

- Шинжилгээний лабораторийн техник, тоног төхөөрөмжийн хангалт, засвар, нөөцийн асуудлыг хариуцах;

- Байгууллагын өмч хөрөнгө, эд зүйлс, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, ашиглалтад тогтмол хяналт тавьж, цогцос хадгалах хөргөгч, ДНХ-ийн хөргөлтийн системийн засвар үйлчилгээг хариуцан эзэмшилтэд хяналт тавьж учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх;

- Байгууллагын цахилгаан, дулааны хангалт, цэвэр бохир усны шугам хоолойн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах;

- Шуурхай албаны автомашины ашиглалт, жолооч нарын үйл ажиллагаа, хөдөлгөөний аюулгүй болон бэлэн байдалд хяналт тавьж ажиллах;

- Шинжилгээний лабораториудын урвалж бодис шаардлагатай бусад материалын хангалтыг тогтмол зохион.байгуулах;

- Байгууллагын хэмжээнд албан хаагчдын дүрэмт болон хөдөлмөр хамгааллын хувцасны хангалтыг хийх;

- Байгууллагын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах, аюултай хог хаягдлыг хаяж устгуулах ажлыг хариуцах.

Эхлэлд очих